logo
“Амьддаа бие биеэ хайрла” дуу дахин амиллаа

“Амьддаа бие биеэ хайрла” дуу дахин амиллаа

2013/05/09

Бид уран бүтээлийн тоонд бус чанарт анхаардаг хэмээн ярьдаг “Uvertura” хамтлагийнхан хоёр дахь цомгийнхоо эхлэл болгон  Монголын сонгодог бүтээлийн нэг болох  “Амьддаа бие биеэ хайрла” дууг  шинэчлэн дуулсан  байна. О.Дашбалбар агсны шүлгэнд “Uvertura” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч, “Анир” студийн захирал  Б.Алтанхуяг ая хийжээ.  Уг бүтээлийн бичлэгийг энэ оны өмнөхөн эхэлсэн бөгөөд багагүй урт хугацаанд бэлэн болсон аж. Энэ дуугаараа “Uvertura” хамтлагийнхан шинэ имидж бүрдүүлэлт хийж, поп опера хамтлаг анхны рок опера бүтээлээ туурвиж байгаа нь энэ юм. “Uvertura” хамтлагийнхан этник опера чиглэлээр дараагийнхаа уран бүтээлийг туурвиж эхлээд байгаа гэнэ. “Амьддаа бие биеэ хайрла” дууны хувьд тун удахгүй клип болон үзэгчдэд хүрэх юм.  Уг бүтээлийг өмнө нь Харанга, Чинбаа & Sweetymotion, Монгол Улсын гавьяат жүжигчин  О.Чулуунхүү нар өөрсдийн өнгө аясыг шингээн дуулж байсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш