“Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны кино Герман дахь монголчуудын хүсэлтээр Берлиний ““Moviemento” кино тетарт 5-р сарын 12-ны 18 цагаас, Babylon кино театрт 5-р сарын 17-ны 19 цагт гарах юм байна. Киноны дараа зохиолчтой хийх уулзалтанд оролцох боломжтой ажээ. Удахгүй болох үндэсний шилдэг кино уран бүтээлчдийг тодруулах “Акамдемиа авардс-2013” ёслолын ажиллагаанд “Ану хатан” кино шилдэг зураглаач, зураач, хөгжмийн зохиолч, шилдэг гол дүрийн эрэгтэй эмэгтэй жүжигчин, шилдэг туслах дүрийн эрэгтэй эмэгтэй жүжигчин, шилдэг хөрөнгө оруулалт зэрэг 12 төрлөөр нэр дэвшиж байгаа билээ. Сонирхуулахад энэхүү томоохон түүхэн кино төсөл эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл уран бүтээлчдийн гэр бүлд 8 хүүхэд мэндлээд байгаа ажээ. Тухайлбал киноны жижиг хэрэглэлийн зураач Н.Болор-Эрдэнэ, Үзмээ шивэгчний дүрд тоглосон залуу жүжигчин Оюун-Эрдэнэ, ерөнхий зураглаач Д.Ангараг, Галдан хаан буюу МУСТА М.Мягмар нар болон туслах зураач, орлон тоглогчдынд мэндэлсэн нялх үрсийн “сүүлийг мушгин” Мандарваагийн дүр бүтээсэн жүжигчин О.Долгорын хүү саяхан төрсөн билээ.