Жил бүрийн 5-р сарын 12-ны өдрийг дэлхий даяар сувилагч нарын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Монголын сувилагчдын нийгэмлэгээс хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. "Сувилагч тандаа баярлалаа" дууны нэрээр нэрлэгдсэн энэхүү арга хэмжээнд 1000 сувилагч оролцох юм. Хүндэтгэлийн арга хэмжээ 2013,05,10-ны 14.00 цагт Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно.