ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2013.05.09/ Эх орны дайны ахмад дайчдад зориулж хүлээн авалт хийв. Тэрээр ирсэн бүх ахмад дайчдад “хамгийн үнэтэй ариун баярынх нь мэндийг хүргэв”. Тэрээр цааш хэлэхдээ “манай хүндэт ахмад дайчид та бүхэндээ хамгийн бүлээн дулаан мэндчилгээг дэвшүүлье” гэлээ. Путин ахмад дайчдад “та бүхний гаргасан мятрашгүй тэмцэл, нугарашгүй эр зориг дайсныг бут цохиж, ялалт авчирсан” гэв. “Та бүхэн эх орноо хамгаалаад зогсоогүй, дайны дараах үнсэн товрогоос өөрсдийн асар их хүч хөдөлмөрөөр улс орноо сэргээсэн. Та бүгд найрамдаж нөхөрлөж чаддаг, хамтдаа баярлаж, гуниж чаддаг. Энэхүү өвийг бид үейин үед хайрлан хадгалах ёстой юм. Та бүхний нүнжиг, эр зоригт бахархаж байна” гэж Путин хэллээ. Эцэст нь ерөнхийлөгч Путин “Алдартай ялан дийлэгчдийн үеийнхний төлөө!”, “Энх тайван, Орос улсын төлөө!”, “Аугаа их ялалтын төлөө, “Аугаа их ялалтын төлөө!” гурвантаа хундага өргөв.