Бангладешийн нийслэл Дакка хотод хувцасын оёдлын үйлдвэр болон худалдааны цэгүүд байрлаж байсан байшин нурсны улмаас нас барсан хүмүүсийн тоо 920 хүрээд байна. Өмнө нь 803 хүн нас барсан гэж мэдээлж байсан. 4-р сарын 24-нд Rana Plaza хэмээх найман давхар байшин нурсан юм. Саваре хотод оршдог цогцолборын барилгад сөргөлдөөн гарахаас өмнө цав гарсан нь үйлдвэрийн болон худалдааны цэгүүдийн ажилчдын дунд үймээн гархад хүргэсэн боловч, үйлдвэрийн удирдлага ажилчдад ажлын байрандаа ирэхийг ятгасан. Урьдчилсан мэдээгээр, эмгэнэлт явдлын шалтгаан уг цогцолборт дүрэм зөрчиж байрлуулсан дөрвөн том генераторын хүчтэй чичиргээнээс болжээ. Тэгээд уг барилгын гурван давхрыг хууль бусаар барьсан байжээ. Барилгад нийт 3 мянга орчим хүн байсны 2,5 мянгыг нь аварчээ. Одоогийн байдлаар сураггүй болсон хүмүүсийн тоо тодорхойгүй байна. Эрх баригчид хохирогчдод нөхөн олговор олгож эхлээд байна. Янз бүрийн сувгийн мэдээлснээр, уг барилгад өмнө гарсан цавтай холбоотой барилгын эзэн, инженерүүд болон буад холбогдох тушаалын 8-12 хүнийг саатуулжээ. Сөрөг хүчнийхэн эрх баригчдыг хохирогсдын тоог нуун дарагдуулж байна гэж буруушааж байна.