logo
Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар сонголоо

Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар сонголоо

2013/05/10
  УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.

   УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд тус намын бүлэгУИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтаар хамгийн олон санал авч ялсан нэр дэвшигчийг тангараг өргүүлсний дараа дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэх саналтай байгаа учир УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хойшлуулъя" гэсэн саналаа хэллээ.

  Харин УИХ-ын дарга асуудлыг хойшлуулах шаардлагагүй” гэж үзсэнээр УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэв.

   Чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Иймээс энэ үеэр саналаа хэлэхээр нэрээ өгөөд байсан гишүүд санал хэллээ. Тухайлахад, гишүүн Ц.Оюунбаатар УИХ дахь намууд хоорондоо зөвшилцөх, УИХ-ын үйл ажиллагаа, томилгоо, намын бүлгүүдийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гарч байгааг хэлээд энэ асуудалд анхаарч ажиллахыг УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Р.Гончигдоржоос хүслээ.

   Ингээд гишүүд үг хэлж дууссан учраас УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар сонгох санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 51,7 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш