logo
Дуучин Ц.Түмэнжаргал “Энх мэндийн аялгуу” тоглолтоо хийнэ

Дуучин Ц.Түмэнжаргал “Энх мэндийн аялгуу” тоглолтоо хийнэ

2013/05/10

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал бие даасан хоёр дахь тоглолтоо энэ сарын 17-нд хийх гэж байна. “Энх мэндийн аялгуу” нэртэй тус тоглолтод ардын дуунууд голчлон дуулахаараа онцлог юм байна.  Өнгөрсөн жил хийсэн түүний анхны тоглолтыг үзсэн үзэгч, фенүүд нь  “Сүүлийн хэдэн амьд хөгжимтэй ардын дууны тоглолт үзсэнгүй” хэмээн сэтгэл өндөр байсан юм.  Тус тоглолтод дуучин Ц.Түмэнжаргал  20 гаруй дуу дуулсан бол энэ жид дахин 20 дууг шинээр дуулах юм байна. Мөн зохиолын дууны  урын  сангаас ч  оруулсан  хэмээн ярьж байна. Тоглолтын сонин сайхнаас дуулгахад  уртын дууг дуэть маягаар дуулсан уран бүтээлч монголд байхгүй. “Жаргалтайн дэлгэр”  дууны  шувуу, өвгөн хоёрын харилцаа дууг  СУИС-ийн уртын дууны багш Батболдтой хамтран дуулахаар бэлтгэж байгаа сурагтай. Ардын харилцаа дуу  ч бий. Уртын дууг хөөмийтэй хослуулж сүүлийн үеийн хөгжмийн шинэчлэлийг харуулсан бүтээлээ сонирхуулна гэсэн мэдээлэл байна. Тоглолтод Үндэсний дуу, бүжгийн чуулгын  их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, гоцлол хөгжимчинөөр Ч.Отгонбаяр оролцох ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш