logo
Турк улсын Их хурлын дэд дарга Садик Якутыг хүлээн авч уулзлаа

Турк улсын Их хурлын дэд дарга Садик Якутыг хүлээн авч уулзлаа

2013/05/11

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Турк улсын Их хурлын дэд дарга эрхэм Садик Якутыг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний хүрээнд Турк улсын “Экзим” банкны 300 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэн барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын ажлын талаар тодорхой саналыг ноён Садик Якут танилцуулсан юм.

Өнгөрөгч сарын дундуур манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлыг богино хугацаанд шийдэж, яриа хэлэлцээгээ эхлүүлж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийллээ. Энэхүү хамтын ажиллагаа Турк улсаас манай улсад хийх хөрөнгө оруулалтад эерэг үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа онцлоод, Монгол Улсын талаас хамаарах асуудлуудыг ойрын хугацаанд шийдэхээ мэдэгдлээ.

Тус хамтарсан төслийг Монголын талаас БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хариуцаж ажиллаж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш