Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай үр бүтээлтэй хамтран ажилласан Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Цэвэлмаа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цэнгэлмаа, мэргэжилтэн М.Үнэнбат нарыг ШШГЕГ-ын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дурсгалын тэмдгээр шагнав. Шагналыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмар өнөөдөр гардууллаа.
Мөн өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Н.Наранчимэг, Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын судлаач Б.Болор-Од, Б.Гантуяа нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөв.