Манай улсад ирээд байгаа Оросын төмөр замын “РЖД” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан байна.
Уулзалтын эхэнд Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төсөл дээр хамтрах ажиллагааг тодорхой болгох яриа хэлцэл хийх боломж олгосон Ерөнхий сайдад ноён В.Якунин талархал илэрхийлсэн байна.
Төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал болохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, стратегийн түншийн харилцаатай, мөнхийн хөрш манай хоёр орны харилцан үр ашигтай хамтын ажиллагаанд тээвэр, ложистикийн дэд бүтэц чухал үүрэгтэй тул шинэ төмөр замын төслийн ажилд онцгой анхаарч байгаагаа хэллээ.
Түүнчлэн, цаашид хамтран ажиллах механизмаа нарийвчлан тодорхойлж, илүү хурдтай урагшлах шаардлагатай байна гэсэн байна.
Харин ноён В.Якунин, бидний хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгаа ч төслийн үйл ажиллагааг өргөжүүлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ. Өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлснээр ашигтай ажиллах нөхцөл бүрдээд байгааг ч хоёр тал тэмдэглэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын төмөр замыг хөгжүүлэх боломжтой хувилбаруудыг дэмжин хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллахад бэлэн гэдгээ энэ уулзалтын үеэр илэрхийлжээ.