· УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
· Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжив.
· УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын санаачлан боловсруулсан “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
· Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Цэрэндоржийн Жамбалдоржийг томиллоо.