Залуу багш, оюутны “Эврика-2013” ЭШБХ-ыг МЗХ-ноос санаачилан 20 дах жилдээ амжилттай зохион байгуулж явуулсан. Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа, өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг тус бага хурлыг энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулж эхэлсэн билээ. Салбартаа манлайлж, эрдмийн бүтээлээрээ тэргүүлсэн “Эврика – 2013” ЭШБХ-ын залуу багш, оюутнуудыг УИХ-ын дарга З.Энхболд Их тэнгэрийн аман дах гэртээ хүлээн авч, оройн зоог барисан байна. Залуу багш, оюутнуудтайгаа хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлж, цаашид сурлага хөдөлмөртөө улам их амжилтыг гаргаж, мэргэшсэн боловсон хүчин болохыг захиж байлаа. Тэрээр тус бага хурлыг нээж үг хэлэхдээ дараа дараагийн жилүүдээс “Эврика” ЭШБХ-ыг улам өргөн хүрээнд дэмжин ажиллан гэдгээ илэрхийлсэн. УИХ-ын даргатайгаа оройн зоог барисан, салбарын сайд нар нь шагнаж урамшуулсан, түүнчлэн төрийн сангаас урамшуулалт тэтгэлэг авахаар болсон гээд энэ жилийн “Эврика” тун чиг өргөн хүрээнд болж өндөрлөлөө.