“Хог ачих автомашины тоноглол” бүтээлээрээ залуу зохион бүтээгч Б.Батзаяа тэргүүн байр, “Тосон нам даралтын зуух” бүтээлээрээ Н.Шинэтөр дэд байр эзэллээ. Гуравдугаар байрт шүүгчид гурван оролцогчийг шалгаруулсан байна. “Монгол гэрийн нэмэлт цамхраа” бүтээлээр “Анима” дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Б.Далай-Эрдэнэ, “Дугуй засварын механик төхөөрөмж” бүтээлээр ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн Технологийн их сургуулийн оюутан Б.Мөнхбаяр, “Монгол мото хадуур” бүтээлээр Хөвсгөл аймгийн 11-р ангийн сурагч Т.Мягмардорж нар тус тус шалгарчээ. Шилдэг оролцогчдод өргөмжлөл, медаль, ивээн тэтгэгч байгууллагуудын мөнгөн шагнал гардуулсны зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гарын бэлгээрээ урамшуулсан юм.
“Өнөөдрийн хөгжлийг бүтээлцсэн Томас Эдисон 276 удаа бүтэлгүйтсэн ч шантралгүй оролдсоныхоо дүнд гэрлийн чийдэн бүтээсэн. Зохион бүтээгчдэд зорилготой, тууштай, шантаршгүй ийм чанар л хамгийн чухал” гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлээд, бүтээлч залуусыг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.