Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих Азийн хөгжлийн банкны төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн, хөгжүүлж дэд төв болгох төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн юм. 2013-2023 он хүртэл 10 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэхүү төсөл хөтөлбөр нь хоёр үе шатаар хэрэгжинэ гэж тооцсон байна. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас зээлийн хэмжээг 150-200 сая ам доллар байхаар тодорхойлоод байгаа юм. Эхний үе шат нь 50 сая ам доллар байх бөгөөд Хотын санхүүжилтын Түншлэл тусламжийн хүрээнд хотын хүрээлэн буй орчны дэд бүтцийн сангаас 3.7 сая ам доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг үзүүлэх юм. Энэ санхүүжилтээр гэр хорооллын цэвэр, бохир усны инженерийн дэд бүтцийн өргөтгөлийн ажил хийхээр төлөвлөжээ.
Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Бхарат Дахияагийн танилцуулж байгаагаар Баянхошуу, Сэлбэ орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд урдчилсан тооцоогоор 130 сая ам долларын зардалтай байх юм байна. Улаанбаатар хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал орчим болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгон хөгжүүлж, эдгээр дэд төвүүдийн хувьд 200 мянган оршин суугчдад хотын дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах зорилт тавьж байгаа юм байна. Сонгон авсан эдгээр хэсэгт газар шинэчлэн зохион байгуулах ажлыг бодитоор эхлүүлж, амьдралын стандартыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хийх юм.
Тухайлбал гол зам дагуу инженерийн шугам сүлжээг өргөтгөн хүргэх, оршин суугчдын хэрэгцээнд тугуурласан нийгэм, эдийн засгийн үйлчилгээ болон дэд төвд зайлшгүй байх ёстой хотын үйлчилгээг нэмэгдүүлэхээр урьдчилан төлөвлөөд байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Хэрвээ НИТХ 5 дугаар сард болох ээлжит хуралдаанаараа энэхүү асуудлыг хэлэлцэн дэмжвэл Засгийн Газар, УИХ хуралдаж санхүүжилтын гэрээг баталгаажуулах юм.