Тус улсын Реханлы хотод гарсан алан хядах ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй сэжигтэй 98 хүнийг турк-сирийн хил дээрээс өнөөдөр саатуулжээ. Энэ тухай сэтгүүлчдэд ерөнхий сайдын орлогч Бешир Аталай мэдэгджээ. Сааатулагдаад байгаа хүмүүс бүгд Туркийн иргэн бөгөөд өөр бас нилээд хэдэн хүнийг эрэн сурвалжилж байна.
Улс төрчийн ярьснаар, яг одоо халдлагын улмаас нас барагчдын тоо 46 хүрээд байна. Тэдний 35 нь туркийн иргэд бөгөөд хоёр хүн сирийн иргэд байна. Өчигдөр тус улсын Рейханлы хотын даргын байр болон аж үйлдвэрийн дүүрэгт хоёр дэлбэрэлт гарсан. Хоёр автомашин дэлбэрч.Үүний улмаас 140 гаруй хүн шархадсан.
Туркийн ДХЯ-ны сайд Муаммер Гулер үүнтэй холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ, сирийн тусгай албаныхан уг халдлагад хамаатай гэжээ. Гэтэл Сирийн мэдээллийн сайд Омран аз-Зоуби хийсэн мэдэгдэлдээ, Дамаск нь гарсан халдлагатай ямарч холбоо үгүй гэжээ. Нөгөөтэйгүүр, ГХЯ -ны сайд Ахмет Давутоглу мэдэгдэхдээ, Турк улс нь Рейханлы хотод гарсан явдалтай холбогдуулан ямарч хариу арга хэмжээ авах нь тэдний эрх гэж мэдэгджээ.