Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай өнөөдөр Пакистаны шинэ засгийн газрыг экстремистуудтай хамтран тэмцэхийг уриалав. Карзай мэдэгдэлдээ, шинэ засгийн газар нь энх тайван болон Афганистаны ахан дүүсийн барилдалгааны замыг үргэлжлүүлж, терроризмтэй хийх тэмцэлд бөгөөд террористуудын нуугдах байруудыг устгахад хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. “Талибан” хөдөлгөөний алан хядагчид нь Пакистаны хилийн районуудыг Афганистан руу дайралдтууд хийхэд ашиглаж байна. Гэтэл Пакистан нь Кабулыг тус улсын дотор үйл ажиллагаагаа явуулж байгаа талбуудын толгойлогчдод толгой хорогдох байр олгож байна гэж буруушааж байна.Өчигдөр Пакистанд бүх нийтийн парламентын сонгууль явагдсан. Урьдчилсан мэдээгээр, үндэсний парламентын ихэнхи суудлыг нь Пакистан улсын ерөнхий сайд асан Наваз Шарифын тэргүүлдэг “Пакистаны мусульманы лиг” нам авчээ.