logo
Наваз Шариф Пакистаны парламентын сонгуульд өөрийн намыг ялсан тухай зарлав

Наваз Шариф Пакистаны парламентын сонгуульд өөрийн намыг ялсан тухай зарлав

2013/05/13

Пакистаны ерөнхий сайд асан Наваз Шариф парламентын болон бүс нутгийн сонгуульд ялсан тухайгаа зарлав. Улс төрч мэдэгдэхдээ, “Мусульманы лиг” хөдөлгөөн нь өрсөлдөгчдөө ялсан. Гэхдээ саналын хуудас тоолох ажил хараахан дуусаагүй, Шариф өөрийн яллалтын тухай мэдэгдлээ хүмүүсийн дунд явуулсан санал асуулгын дүнд тулгуурлан хийжээ. Тус улсын сонгуулийн хороо саналын хуудас тоолох ажлаа үргэлжлүүлж байна. Хэвлэлийнхэн сонгогчдын санал асуулгын дүнг иш татан алдарт тамирчин асан Имран Ханомын тэргүүлдэг “Шудрага ёсны төлөө“ хөдөлгөөнийг хушуучилж яваа тухай уламжилжээ.

Пакистаны сонгуулийн хорооны төлөөлөгч мэдэгдэхдээ, сонгууулийн ирц 60-80 % байсан гэв. Энэ бол 1977 оноос хойш хамгийн их ирц юм. 2008 оны сонгуульд сонгогчдын 44 % нь оролцожээ. Иргэд тус улсад сонгуулийн өдөр болсон цуврал халдлагуудыг эс тоомсорлон сонгуульд идэвхитэй оролцохоор шийджээ. Сонгууль болохоос өмнө “Техрик и-талибан” экстремист бүлэглэлийнхэн энэ удаагийн сонгуулийг “лалын шашны эсрэг” болгохоор зарлаж, амиа золиослогчдын оролцоотой хүчтэй цуврал халдлагыг зохион явуулахаар амласан.

Энэ удаагийн сонгууль нь Пакистаны түүхийн 66 жилийн ойтой давхацаж буй юм. Тус улсын засгийн газар анх удаагаа санал хураалтын дүнд засгийн эрхийг шилжүүлнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш