Москвагийн болон Бүх оросын үнэн алдартын шашны тэргүүн хамба Кирилл ням гаригт Хятад улсад сүмийн түүхэнд анх удаагаа ном хурлаа. Бээжин дэхь ОХУ-ын ЭСЯ-ны нутаг дээр буюу өмнө нь Оросын үнэн алдартын шашны сүм байсан газар таван зуу орчим орхосын христийн шашинтнууд болон 17-р зуунд Бээжинд суурьшисан оросын казахкуудын үр сад албазчууд хуран цугларчээ.
Номыг сүмийн болон хятад хэл дээр тус, тус уншижээ. Албаз үндэстний төлөөлөгч Матрона Ван ИТАР-ТАСС агентлагт хэлэхдээ, Кирилл хамбын Хятадад хйиж байгаа айлчлал нь чухал үйл явдал юм. Хамба лам Хятадын удирдагчидтай уулзалт хийсэн. Энэ айлчлал нь Хятадад үнэн алдартны шашин сэргэхэд нөлөөлөх болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Тус улсын тэргүүн Си Зинпинтэй хийсэн уулзалтынхаа дараа Кирилл хамба сэтгүүлчидтэй уулзахдаа, хятадын үнэн алдартны сүм гурван зуу гаруй жилийн түүхтэй гэв. Одоо зарим баримтаар Хятад улсад 15 мянга гаруй сүсэгтэн байгаа аж .Кирилл хамбын Хятад улсад хийж байгаа айлчлал нь түүхэнд анхных юм. Тэрээр 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед амьдарч байсан оросын иргэдийн Харбин, Шанхай хотуудад айлчилна