20 жилийн ойгоо тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх гэж буй “Backstreet boys” хамтлаг ирэх сард манай улсад ирэх байсан ч тоглолтынхоо товийг наашлуулсан байна. Азийн орнуудаар тоглох тэдний аялан тоглолт Монгол улсаас эхлэх бөгөөд дараа нь Бээжинг зорих аж. Тэд тоглолтынхоо товыг наашлуулснаар энэ сарын 15-нд ирэхээр болжээ. “Backstreet boys” –ийг “Хүмүүн Фильм” уран бүтээлийн нэгдэл, “Эвэнто” ХХК, МЗХ хамтран Монголдоо урьсан байна.