logo
Цуутай хүүхнүүдийн эрлэг  Ц.Мянганбаяр өөрөөсөө дүү хадам эцэг, эхтэй болжээ

Цуутай хүүхнүүдийн эрлэг Ц.Мянганбаяр өөрөөсөө дүү хадам эцэг, эхтэй болжээ

2013/05/13

Эр хүн долоо дордож, найм сэхдэг гэсэн үг бий. Саяхан л “Монголын алтны магнат”, “Тэргүүн баян эр” хэмээн хэвлэлээр цоллуулж явсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр  гэнэтхэн Монголын хамгийн их өртэй хүнээр шалгарч, компани нь дампуурсан гэдэг мэдээлэл хаа сайгүй цацагдаж эхэлсэн. Гэвч түүний хувьд өр зээл, өөрийн бизнесээ зохицуулахаас илүүтэйгээр хувийн амьдралдаа анхаарч байгаа сурагтай. Энэ удаа өөрөөсөө дүү хадамтай болж, том охиноосоо балчир охинтой хайрын романс үүсгэн дуулиан тарьж эхэллээ. Түүний олонд зарлагдсан дөрвөн эхнэрийн анхных нь буюу ууган гэргий нь Б.Болор хэмээх бүсгүй буй. Хойно сургууль дүүргэсэн, насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш мэргэжилтэй Б.Болор хатагтай МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Харин удаах гэргий Х.Азжаргал нь нэрт сэтгүүлч, зохиолч С.Хатанбаатар агсны амин хайртай ганц охин. Х.Азжаргал бүсгүй алтны магнаттай суугаад нэг охин төрүүлсэн бөгөөд Төгсжаргал хэмээх нэр өгсөн нь өдгөө том охин болсон. Тэгвэл түүний гурав дахь эхнэр Ц.Мянганбаяраас салсаныхаа дараагаар “Xanadu Mines” нэртэй уул уурхайн компанийн захирал Ганбаяр гэх 40 эргэм насны залуутай ханилсан. Харин өдгөө “Ард түмний мисс” өргөмжлөл хүртсэн өөрөөсөө хорь гаруй насаар дүү загвар өмсөгч Ариунцэцэг, Хайрмаа охиноо орхиж, том охиноосоо дүү балчир охинтой хайрын романс үүсгэж эхэлжээ. Түүний ээлжит амрагаар тодроод байгаа Намуунцэцэг хэмээх энэ бүсгүй өдгөө дөнгөж арван есхөн настай. Дарханы гаралтай бүсгүй гэнэ. Өнгөлөг бор арьс, том алдаг нүд, эрлийздүү гэмээр төрхтэй энэ бүсгүйг топ модель Пүрэвсүрэнтэй тунчиг адилхан гэж найзууд нь ярилцдаг юм билээ. Харин охиноо өөрөөсөө олон ах, хөгшин, зартай эртэй нэр холбогдох болсонд Намуунааа бүсгүйн эцэг эх нь төдийлөн тааламжтай бус байгаа сурагтай. Энэ нь ч аргагүй. Тэрээр шинэхэн найз бүсгүйнхээ эцэг эхээс ч хэдэн насаар ах учраас тэд дургүйцэж байгаа аж. Ямартай ч үргэлж л дуулиан тарьж явдаг Ц.Мянганбаярын шинэхэн амраг, жаахан бүсгүй үнэтэй чамин машин хөлөглөж, хотын гудамжаар хаа сайгүй давхих болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш