logo
С.Жавхлан тоглолтоо Халимагийн “Уралан” стадионд хийхээр болжээ

С.Жавхлан тоглолтоо Халимагийн “Уралан” стадионд хийхээр болжээ

2013/05/13

Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өнгөрсөн жилээс эхлэн “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. “Тулганд гал бадраах” ёслолоо хийх гэж хөдөө орон нутгаар чамгүй аялсан тэрбээр хэдхэн сарын өмнө “Хамаг Монгол” төслийнхөө нээлтийг албан ёсоор хийсэн билээ. Буриад, Халимаг, Тува, Өвөрмонголын дуучдыг урьсан “Хамаг Монгол” тоглолтынхоо дараа С.Жавхлан эхнэрээ дагуулан Халимаг улсыг зорьсон юм. Улмаар тэнд “Хамаг Монгол” тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх сарын нэгэн буюу Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр Халимагийн “Уралан” стадионд хийхээр болжээ. Мэдээж хэрэг, уг тоглолтод нь Халимагийн урлаг соёлын алдартнуудаас гадна Монгол цустай гэгдэж буй Буриад, Тува, Өвөрмонголын дуучид ч хүрэлцэн ирэх гэнэ лээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш