logo
 ДОХ-ын халдвараар эрчүүд илүү өвчилж байна

ДОХ-ын халдвараар эрчүүд илүү өвчилж байна

2013/05/13

ХӨСҮТ-өөс ХДХВ /ДОХ/ болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндэсний стратеги төлөвлөгөөг олон улсын байгуулагатай хамтран долоо хоногийн хугацаанд хийсэн аж. Тус үнэлгээний ажилд төрийн бус байгууллагууд олноор оролцсон бөгөөд гадаадын долоон зөвлөх, үндэсний багийн төлөөлөл оролцсон аж. Сүүлийн үед ХДХВ /ДОХ/-ын эрс халдвар нэмэгдэж байгаа бөгөөд эрчүүдээс илүү илэрч байгаа талаар ярилаа. ХДХВ-ийн тархалт нийт хүн амын дунд бага гарсан байна. Мөн хүн амд чигэлсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах нь чухал болоод байна гэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус өвчний гадны донрын санхүүжилт нилээн сайн байсан. Харин энэ жилээс манай улс дунд орлоготой улс ороны түвшинд шилжиж байгаа учраас гадны донорууд багасч байгаа гэж судалгааны ажилтнууд хэллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш