logo
Үхрийн махны эрэлт ихтэй байна

Үхрийн махны эрэлт ихтэй байна

2013/05/13

МХЕГ-ын дэд даргын өнөөдрийн баталсан 387 тоот удирдамжийн дагуу Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2013 онд бэлтгэн нийлүүлж байгаа нөөцийн махны борлуулалтанд Мэргэжпийн хяналтын хэлтсийн байцаагч нар шалгалт хийжээ.Нийслэлийн захирагчийн ажлын албанаас баталсан нөөцийн мах худалдаалах долоон дүүргийн цэгүүдээр явж хяналт тавьсан байна. Шалгалтын тухайд,


1. Худалдаанд    гаргаж буй жижиглэн савласан нөөцийн махны савалгааны жин, хэмжээнд хяналт тавихад зөрчил илрээгүй бөгөөд 2.2 кг -3 кг-аар савлаж бэлтгэсэн нөөцийн махыг худалдаалж байна. Мөн худалдан борлуулж буй нөөцийн мах яс ихтэй, гуяны мах ерөөсөө савлахгүй байна гэсэн гомдол их иржээ.


2.Хуваарьт    цэг салбар, дэлгүүрүүдэд худалдан борлуулах махыг зориулалтын тээврийн хэрэгслээр түгээж байгаа эсэхэд хяналт тавихад хүнсний дэлгүүрүүд зориулалтын биш /өөрсдийн машинаар/ тээврийн хэрэгслээр тээвэрлэн борлуулж байсан аж.


3. Худалдан    борлуулах нөөцийн махны савалгааны уут, сав баглаа боодол, шошгололт нь стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавихад “Мах маркет”, “Мах импекс” ХХК-н 2.2.-3 кг-р савлагдсан нөөцийн махны сав баглаа боодол, шошгололт нь жин хэмжээ, огноо, үнийн дүн нь бүрэн бичигдээгүй, уутны бөх бат чанар муу байжээ.


4.
Нөөцийн    махны борлуулалт хэвийн явагдаж байна. Харин үхрийн махны нийлүүлэлт байхгүй, худалдаалахгүй байгаа нь шалгалтаар тогтоогджээ. Хуваарьт дэлгүүрүүдэд ямааны мах голлон нийлүүлэгдэж, үхэр, хонины мах бага нийлүүлэгдэж байна гэсэн гомдол их ирж байгааг албаныхан онцлов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш