logo
Ц.Оюунчимэг түлхэлттэй болон огцом өргөлтөөр алтан медалийн эзэн болов

Ц.Оюунчимэг түлхэлттэй болон огцом өргөлтөөр алтан медалийн эзэн болов

2013/05/14
Олон улсын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 10 дахь гранпри тэмцээн энэ сарын 9-10-нд Австрийн Вена хотноо болов.

Уг тэмцээнд 15 орны 70 гаруй тамирчин оролцсон бөгөөд тэдний дунд дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэгүүд, тухайлбал Хонгконгийн Вэйли Ю, Английн Михайлэ Брээзэ, Наташа Пэрдү нарын олимпийн тамирчид байлаа.

Манай тамирчин Ц.Оюунчимэг тус тэмцээний “Мастер Гранпри” ангилалд оролцон,  түлхэлттэй болон огцом өргөлтөөр нийт 140 кг-ийг амжилттай өргөн, алтан медалийн эзэн болов.

Ц.Оюунчимэг нь хүндийн өргөлтийн спортоор 2 жил хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд 2012 онд Украинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш