logo
Умард Америк-Монголын Бизнес зөвлөлийн хуралд оролцов

Умард Америк-Монголын Бизнес зөвлөлийн хуралд оролцов

2013/05/14
Умард Америк-Монголын Бизнес зөвлөл (УАМБЗ)-ийн 2013 оны ээлжит хурал энэ сарын 7-8-нд АНУ-ын Вашингтон хотноо амжилттай зохиогдож өнгөрлөө.

Хурлын эхэнд "Монгол Канадын харилцаанд тулгарч буй хүндрэл" сэдвээр Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул үг хэлэв. Мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Гоулдхоук, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд П.Кэмпбелл, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Б.Болормаа, АНУ-аас Монголд сууж байсан Элчин сай Ла Порта, П.Слуц зэрэг албаны хүмүүс үг хэлэв.

Элчин сайд Т.Залаа-Уул хэлсэн үгэндээ энэ жил Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр орны харилцааны цаашдын төлөв байдал, тулгарч буй асуудлаар өөрийн байр суурийг тодорхой илэрхийлэв.

УАМБЗ-ийн эдэ удаагийн хуралд Канадын Гадаад харилцаа, олон улсын худалдааны Департаментын Умард Азийн товчооны Зүүн Хойд Азийн хэлтсийн захирал А.Жендрон, АНУ-ын Худалдааны НБД-ын орлогчийн тэргүүн туслах Ж.Андерсен, Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн А.Кэмпи болон Ри Тинто, Пибоди Энержи, Вагнер интернэшнл, Файрборд зэрэг компанийн төлөөлөгчид мөн оролцож, Монгол Улсын эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтын орчны тухай болон хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо өргөнөөр солилцсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш