Монгол Улс Хятадад Дорнод аймгийн “Петро Чайна”-аас түүхий газрын тос нийлүүлж, Өвөрмонголоос шатахуун авахаар болсон. “Монгол-93” нэртэйгээр шинэ шатахууныг нөгөөдрөөс эхлэн манай улсад албан ёсоор нийлүүлэхээр болоод байна. Хятад улсаас Монголд шатахуун нийлүүлэх гэрээнд сард 10 мянган тонныг нийлүүлнэ гэж заасан байна.Хятад руу энэ онд 700 гаруй мянган тонн газрын тос, ирэх онд нэг сая гаруй тонныг нийлүүлэхээр манай улс төлөвлөжээ. “Петро Чайна”-аас жилд 4000 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг гадныханд нийлүүлэх боломжтой гэж салбарын яамныхан тооцоолсон байна.