logo
Долоон хоногт 912 өргөдөл, гомдол иржээ.

Долоон хоногт 912 өргөдөл, гомдол иржээ.

2013/05/14

Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт / 05.06 - 05.12 /  нийт 912 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн “Лавлагаа , мэдээллийн төв”-ийн  “Call center-1200” тусгай дугаарын утсанд 221 өргөдөл, гомдол ирснээс 48-ыг нь шийдвэрлэсэн бол ,  www.ub 1200.mn  цахим хуудсаар ирсэн 33 өргөдөл, гомдлын 11-ийг нь , шинэчлэлийн Засгийн газрын “11-11 Төв”-д ирсэн 211 өргөдөл , гомдлын  43-ыг нь , нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-д хандсан иргэдээс  ирсэн 275  өргөдөл,гомдлын 54-ийг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад хандаж ирсэн 172 өргөдөл, гомдлын 33-ыг нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлуудыг шуурхай ажиллаж дунджаар 2 хоног 02 цаг 49 минутад шийдвэрлэсэн  бол  шийдвэрлэгдээгүй  723  өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, нийтийн бие засах газар, худаг ус гаргах, авто замын ачааллыг бууруулах шийдвэр, үйл ажиллагааны тухай, гэрлэн дохио, замын хөдөлгөөний удирдлага, хяналт, зар сурталчилгаа, мэдээллийн самбарын тухай, барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, барилга байгууламжид хаяг, дугаар олгох, Газар өмчлөх, эзэмших, ашиглах  хүсэлт зэрэг өргөдөл гомдол  тус тус ирүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш