“Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр ”Чи минь байгаа болохоор” тоглолтоо өнгөрсөн жил UB паласын их танхимд амжилттай хийсэн билээ. Хоёр өдөр дараалан их танхимд багтаж ядсан үзэгчдийн уухай алга ташилтаар дүүрэн байсан хэдий ч үзэж амжаагүй олон арван хүн дахин тоглох эсэхийг асууж байсан юм. Харин энэ удаа тоглолтын эх бичлэгийг чанарын өндөр түвшинд DVD хэлбэрт буулган худалдаанд гаргаж байна. Тус хос DVD нь өнгө үзэмж сайн бөгөөд бэлгэнд өгөхөд тун ч тохиромжтой санагдсан. За ингээд Хурд, Ариунаа, Сарантуяа, Дашдондог, Наран, Номинталст, Емошин, Чинбаа нарын одод чуулсан үдшийг мэдрэхийг хүсвэл Hi-Fi records-ийн бүх салбараар зарагдаж эхэлж буй “Чи минь байгаа болохоор” DVD-г худалдан авах боломжтой боллоо.