logo
Эцэг эх байх эрхээ 48 хүн хасуулжээ

Эцэг эх байх эрхээ 48 хүн хасуулжээ

2013/05/14

Улсын дээд шүүхийн судалгааны төвөөс эцэг, эх байх эрхийг нь хассан иргэдийн тоог судалгаагаар гаргажээ. Сүүлийн зургаан жилийн дотор хуулийн дагуу эцэг эх байх эрхээ 48 хүн хасуулжээ. Энэ төрлийн тохиолдол 2007 онд гурав, 2008 онд 12, 2009 онд 16, 2010 онд зургаа, 2011 онд долоо удаа гарсан бол өнгөрсөн онд дөрвөн хүн мөн эцэг эх байх эрхээ хасуулсан юм байна. Амьдарч буй харьяа газраар нь авч үзвэл нийслэлд 17 хүн эцэг, эх байх эрхээ хасуулсан бол Дорнодод ес, Дархан-Уулд тав, Ховдод дөрөв, Өвөрхангайд гурав, Сэлэнгэд хоёр, Архангай, Булган, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэн-тий, Дундговь аймгуудад тус бүр нэг хүн эцэг эх байх эрхээ хасуулсан байх юм. Түүнчлэн шүүхээс хуулийн дагуу эцэг нь үнэн болохыг тогтоосон тохиолдол сүүлийн зургаан жилийн дотор 2100 бүртгэгдсэн байна. Мөн Улсын дээд шүүхийн судалгааны төвөөс гаргасан судалгаагаар сүүлийн хоёр жилд шүүхээр шийдвэрлэгдсэн гэр бүлийн маргаан буурсан үзүүлэлттэй гараад байгаа аж.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш