Анх 2007 онд эхэлж байсан Coke’n beat амьд хөгжмийн наадам жил ирэх тусам оролцогчдын хүрээгээ тэлж чанар чансаа нь өндөрсөж байна. Энэхүү наадамд түрүүлсэн хамтлаг Азийн амьд хөгжмийн наадамд оролцдог учраас туршлга болохоос гадна Монголынхоо нэр төрийг гадны тайзан дээр гаргах боломж бүрддэг юм. Энэ жилийн наадмын бүртгэл эхэлсэн байна. 7 дахь жилдээ үргэлжилж байгаа Coke’n beat наадам нь амьд хөгжим сонирхогчдын хувьд ихээхэн боломж нь болж байдаг. Уг наадмын 2011 болон 2012 оны ялагчид Азийн Asian beat наадмаас томоохон шагналуудыг авч ирж байсан. Тухайлбал 2012 онд болсон Asian beat наадамд манай үндэсний ялагч U.F.O хамтлаг 3-р байр эзэлж зохион байгуулагчдын хувьд тэр дундаа Монголын амьд хөгжим сонирхогч залуусын хувьд бахархууштай үйл явдал болж байсан. Coke’n beat 2013 наадмын бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд 5-р сарын 6-18-ны хооронд үргэлжлэх юм. М Си Эс кока кола ямаха брэнд хамтран зохион байгуулдаг уг наадам 6 үе шаттайгаар явагдаж 7-р сарын 13-нд үндэсний ялагчаа тодруулах юм. Coke’n beat наадамд оролцогчдыг кока кола хаппинес центрт бүртгэж байгаа юм. Уг наадмын тэргүүн байранд шалгарсан хамтлагт нэг сая төгрөг 20 сая төгрөгийн гэрээ, азийн амьд хөгжмийн наадамд оролцох эрх зэргээр шагнадаг бөгөөд бусад хамтлагуудад ч томоохон шагналыг өгдөг билээ.