СУИС-ын хичээлийн байранд оюутан амиа хорложээ
2013/05/14
Соёл урлагийн их сургуулийн оюутан сургуулийнхаа дөрвөн давхарт өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарчээ. Амиа хорлосон оюутныг Д гэдэг бөгөөд тус сургуулийн жүжигчний “2в” ангид суралцдаг байжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэрэг гарах өдөр сургуулийн жижүүр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Талийгаач харанхуй болсон хойно сургууль дээрээ ирээд жижүүрээс дотогш орохыг гуйжээ. Жижүүр шөнө дунд дээшээ гарч ирэхэд охин сургуулийн дээврийн төмрөөс өөрийгөө боомилсон байдалтай байсан гэнэ. Улмаар жижүүр юу болсныг Цагдаад мэдэгдэж, сургуулийн захиргаанд хэлсэн байна. Сургуулийн оюутнууд охиныг ар гэрийн ямар нэг асуудлаас болж амиа хорлосон гэж дүгнэж байгаа юм байна. Харин охины ар гэрийнхэн охиныг маань өдөр шөнөгүй хичээл хийлгэснээс болж амиа хорлоход нь хүргэсэн гэж хэлсэн тухай яриа сургуулийн оюутнуудын дунд тархаад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.