Хууль зүйн яамны ТНБД Ж.Баярцэцэг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федетовтай энэ сарын 14-нд уулзав.
ТНБД Ж.Баярцэцэг Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа шүүхийн шинэчлэл, авлига болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг асуудлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, энэхүү асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн техникийн туслалцаа үзүүлэх болон мэргэжлийн шинжээчдийг Монголд ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.
Гүйцэтгэх захирал Ю.Федетов "Хүний наймаатай тэмцэх асуудлаарх өндөр хэмжээний уулзалт"-д Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч, өндөр түвшинд оролцож байгаад талархал илэрхийлээд, ТНБД-ын дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Авилгатай тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа санал санаачилга бодит амжилтад хүрч байгаад баяр хүргээд, шинээр байгуулагдаж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх албыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд анхаарч, холбогдох дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ.
Техникийн дэмжлэг, туслалцаа авах тухай хүсэлт болон дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг Вена дахь БТГ-аар дамжуулан тус албанд ирүүлэхийг хүсэлт болголоо.