logo
Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөл хуралдав

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөл хуралдав

2013/05/15
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатараар ахлуулсан Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх 5 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үүнд:

-Магадлан шинжилгээ, үнэлгээ хийсэн нийслэлийн 10 эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох эсэх тухай;

-2 эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлтэй холбоотой ЭМЯ-нд ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх;

-Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны 2013 оны санхүүжилтийн талаар тус утс хэлэлцэв.

Дашрамд дурдахад 2013 онд Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөл 2 удаа хуралдаж нийт 47 эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох шийдвэрийг гаргаад байгаа юм.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш