Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудад Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар хяналт шалгалт хийжээ.
Уг шалгалтаар банкуудад нийтлэгээр зээл олгосны шимтгэл авч буй, зээл олгоход бүрдүүлэх материалууд хэт их бөгөөд заавал баталгаажуулах шаардлагагүй бичиг баримтууд байдаг, зээл болон хадгаламжийн үйлчилгээ авах үед үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд хүүг хэрхэн тооцдог талаар хангалттай танилцуулга хийдэггүй, хүүг жилээр тооцсон бөгөөд тухайн сард ногдох хүүг хэрхэн тооцох талаар бодит мэдээлэл өгөхгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.
Түүнчлэн арилжааны банкууд гэрээний загварыг урьдчилан баталж салбар нэгжүүддээ тараадаг ба банкны ажилтнууд тэдгээр гэрээний нөхцлийг шууд тулгах замаар гэрээ байгуулдаг, бэлэн зарлагын шимтгэл нэрээр төлбөр авдаг зэрэг зөрчлүүд ч илэрсэн байна.
Тиймээс ШӨХТГ-аас арилжааны банкуудад дараах зөрчлүүдээ арилгах шаардлага хүргүүлээд байгаа аж.
Мөн ПОС машинаар буюу худалдаа үйлчилгээний газруудад картаар төлбөр хийж буй тохиолдолд пин код асуудаг болгох талаар албан шаардлага хүргүүлсэн байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ,
-Арилжааны банкуудад эдгээр асуудлууд дээр 14 хоногийн хугацаатай шаардлагыг маргааш өглөө хүргүүлнэ. Энэ асуудлыг яаралтай зогсоох хэрэгтэй.
Мэдээж шүүх, цагдаагийн асуудал болох байх. Гэхдээ манайх хуульчдын сайн багтай учир ялна гэдэгтээ итгэлтэй байна. Өмнө нь зээлийн шимтгэлтэй холбоотой асуудлаар манай байгууллагаас шаардлага хүргүүлэн, шүүхдэлцэж байсан боловч тухайн үеийн удирдлагуудын хариуцлагагүй байдлаас болж тодорхой шийдэлд хүрээгүйн улмаас хичнээн хэрэглэгч, хичнээн иргэд тэр 1 хувиас болж хохирсон нь аманд багтахгүй тоо болох байх гэлээ.