Японы Хүүхдийг ивээх сан “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг Японы Гадаад харилцааны яамны санхүүжилттэйгээр хэрэгжүүлээд багагүй хугацаа үдэж байгаа билээ. Энэ жилийн төслийн хүрээнд нийслэлийн 38 цэцэрлэг хамрагдаж байгаа аж. Хүүхдийг эрүүл, аюулгүй, сурч хөгжихөд таатай орчныг нь бий болгоход дэмжлэг үзүүлэх замаар сургуулийн өмнөх насны хүүхдэд халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээ үзүүлдэг “Хүүхдэд ээлтэй” цэцэрлэгийн загвар бий болгох нь төслийн гол зорилго юмТэд хүүхдэд ээлтэй цэцэрлэг гэж юу болох хэрхэн түүнийг бий болгох эцэг эхчүүд ямар үүрэгтэй оролцох ёстой гээд шат дараалалтай ажиллаж байгаа гэнэ. Тэд төслийн хүрээнд зохион байгуулж байгаа ажлынхаа нэг хэсэг болох өдөрлөгөө өнөөдөр хийж байна.