logo
Барилгын салбарынхан шинэ журам мөрдөнө

Барилгын салбарынхан шинэ журам мөрдөнө

2013/05/15

Бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах журам боловсруулах Ажлын хэсэг байгуулжээ. Уг журмыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд үндэслэн хэрэгжүүлэх аж. Шинэ журмын онцлог нь барилгын салбарын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниас эхлээд мөн барьж буй барилгын орчимд амьдарч байгаа иргэдийн асуудлыг ч нарийвчлан тусгасан аж. Журам боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Улсын хэмжээнд мөрддөг нийтлэг журам бий. Энэ нь хүн амын төвлөрөл ихэссэн нийслэлд мөрдөхөд учир дутагдалтай байгаа учраас осол цөөнгүй гардаг. Тиймээс нийслэлд барилга барьж байгаа тохиолдолд мөрдөх шинэ журам зайлшгүй хэрэгтэй. Уг журам нь арван зүйл, 60-70 заалттай. Одоогоор төслийн хэмжээнд явж байна. Барилгын салбарынхан саналаа өгсөөр байгаа. Ойрын хугацаанд нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлнэ” гэв.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш