logo
М-Ойл шатахуун түгээх станцыг дээрэмджээ

М-Ойл шатахуун түгээх станцыг дээрэмджээ

2013/05/15

Өчигдөр БЗД-ийн XII хороонд байрлах М-Ойл шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал ШТС-ын түгээгч эмэгтэйг  нүүрэндээ хар баг өмссөн 20-25 орчим настай  залуу  зодож дарамтлан улмаар айлган сүрдүүлж сейфнээс нь гурван сая  төгрөг дээрэмдэж авсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш