Өөрийгөө бэлгийн цөөнх хэмээн онцолдог Наранбаатар буюу “Гомо” Нараа нэг хэсэгтээ нам гүм байсан. Харин өчигдөр болсон ДБЭТ-ын 50 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр тэрээр гэнэт гарч ирэн, олныг сандаргажээ. Одоогоос 10-аад жилийн өмнө Улсын их дэлгүүрийн урд талын замын голоор нүцгэн алхаж, олны нүдийг бүлтийлгэж байсан тэрээр одоо ч гаж сонин үйлдэл хийсэн хэвээр байгаа бололтой. Тэрээр Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойн “Улаан хивсний ёслол”-д оролцоно хэмээн урлагийнхныг багагүй сандаргасан гэнэ шүү.