Төрсөн эцэгтээ харгис хэрцгийгээр дарамтлуулж, заазуурдуулсан хүү өдрөөс өдөрт сайжирч байна. Хүүд туслах гэсэн иргэд, хамт олны тоо нэмэгдэж сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар хүү сэтгэл санаа болон биеийн байдлаараа дээрдсээр байгаа гэнэ. Твиттерчид хүү 1 сая 500 мянган төгрөг хандивласан бол Facebook-чид хүүг эргэж, түүнд инээд хөөр, баяр баясгаланг өгсөн байна.