logo
Хуулийн засаглалыг гүнзгийрүүлэх чиглэлээр хэлэлцэнэ

Хуулийн засаглалыг гүнзгийрүүлэх чиглэлээр хэлэлцэнэ

2013/05/16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ЕрөнхийлөгчийнТамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран энэ тавдугаар сарын 17-нд Төрийн ордны Их танхимд “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулах гэж байна. Уг чуулганы ач холбогдол болон хэлэлцэх асуудлын талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, УДШ-ийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Наранпүрэв, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Б.Батзориг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэхүү чуулган нь 2011 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дор болсон “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс” үндэсний чуулганы үргэлжлэл болж байгаа юм.
 
Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярсэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ хоёр жилийн өмнө болсон чуулганаас гаргасан шийдвэрийн дагуу Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг боловсруулж УИХ-аар батлуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлснийг дурдав. Одоо болох чуулганаар шүүхийн шинэтгэлийг цааш хэрхэн гүнзгийрүүлэх, Шүүхийн шинэ хуульд орсон шүүх ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх стандартуудыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлд тогтож ярилцах юм байна. Өмнөх анхдугаар чуулганаар зөвхөн шүүхийн асуудлыг хэлэлцэж байсан бол одоо хуулийн засаглал тогтоох, хууль дээдэлдэг соёлыг хэрхэн төлөвшүүлэх, ажил хэрэг болгох чиглэлд илүү анхаарч ярилцахаар болжээ. Удахгүй болох чуулган Шүүх эрх мэдлийн шинэтгэл, шүүхийн багц хуулийн хэрэгжилт, шүүхийн захиргааны өөрчлөлт, цаашдын чиг хандлага, Эрүүгийн хуулийн шинэтгэл, боловсруулж буй хуулийн төслүүдийн танилцуулга, Авлигатай тэмцэх зорилгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, тус үйл ажиллагааг эрчимжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийн танилцуулга, Иргэдэд эрх зүй, улс төр, эдийн засгийн суурь үндсэн боловсролыг олгож, хууль дээдэлдэг, шударга иргэдийг хэрхэн бэлтгэх талаар гэсэн дөрвөн салбар хуралдаантай байх юм. Чуулганаар дээрх асуудлуудыг шүүх, хууль сахиулах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хамтран хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэхээр болжээ.
 
Монгол Улс 2012 онд “TransparencyInternational” байгууллагаас гаргасан судалгаагааравлигын индекс огцом буурсан орны тоонд ороод байгаа. Цаашдаа Монгол Улс Авлигатай тэмцэх үндэсний стратеги буюу бодлогын баримт бичиг гаргах ёстой. Энэ сэдвийг нэг салбар хуралдаанаар хөндөх гэж байна. Засгийн газартай хамтарч Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгааг эхлүүлж байна. Мөрдөх албаны тухай, Эрүүгийн хууль, Маршалын албаны хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах хууль зэрэг багш хуулийг шинэчилж буй. Эдгээрийг танилцуулах, хэрхэн хэрэгжүүлэх талаар бас нэг салбар хуралдаанаар хэлэлцэнэ.
 
Мөн Цагдаагийн байгууллага, цагдаагийн эрх зүйн шинэтгэлийн сэдвийг гурав дахь салбар хуралдаанаар хэлэлцэх бол дөрөв дэх салбар хуралдааныгиргэний эрх зүйн боловсролын сэдэвт зориулахаар төлөвлөжээ.
 
Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр“Ардчилсан орнууд даргын засаглалаас хуулийн засаглалд шилжиж байна. Дарга шүтдэг, даргаас хамаардаг хандлага Монгол Улсад ч өөрчлөгдөж байна. Сайн хууль засаглаж, сайн хууль нийгэмд ноёлж байх юм болулс орон урт удаан тогтвортой хөгждөг. Монголд хуулийн засаглалыг төлөвшүүлэх, хуульчдын ёс зүйг дээшлүүлэхэд чуулганаар хээллцэх асуудал чиглэнэ” гэлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш