logo
Тусгай зөвшөөрөл олгох журам шинэчлэгдлээ

Тусгай зөвшөөрөл олгох журам шинэчлэгдлээ

2013/05/16

Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар “Хот байгуулалтын бичиг баримт боловсруулах, Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам” шинэчлэгдэн гарлаа.

Шинэ журмаар Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад хуучин 24 ажилбар байсныг 18, Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд 24 байсныг 19, Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт 10 байсныг 6 болгон тус тус цөөрүүлээд байна.

Зураг төсөл боловсруулахад шаардагддаг байсан инженер, зургийн техникчийг бусад инженер орлон гүйцэтгэх боломжтой болсон тул геодезийн инженерийг хасахаар болов.

Барилга, угсралтын ажил гүйцэтгэхэд тухайн ажлыг мэргэшсэн инженер хийх боломжтой гэж үзээд зөвлөх инженерийн шаардлагагүй болголоо. Мөн мэргэжилтэй ажилчид, техник, тоног төхөөрөмжийн бичиг баримт бүрдүүлэх зэргийг хүчингүй болгож байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mcud.gov.mn,  www.barilga.gov.mn сайтаас үзнэ үү

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ                                             

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ                                          УТАС: 320974, 315161

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш