Америкийн эрх баригчид Москва дахь АНУ-ын ЭСЯ-ын гуравдугаар нарийн бичгийн дарга Райан Кристофер Фоглыг тагнуул хийхийг завдсан хэргээр саатуулсан явдлын талаар хараахан тайлбар хийгээгүй байна. Дипломат ажилтан нь оросын тусгай албаны нэг ажилтныг урвуулах гэж оролдсон юм. Түүнээс бичлэгийн аппарат, хиймэл үснүүд, мөнгө болон гадаадын агентуудтай ажиллах ажлын зааварчилгаа олдосон талаар бид өмнө нь мэдээлсэн.
ОХУ болон АНУ-ын хоорондын ээлжит тагнуулын дуулианы талаар тайлбар хийхээс Цагаан ордон, Төрийн департамент, ТТГ аль алин нь татгалзсан байна. Харин Төрийн департамент Райан Кристофер Флог нь Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга үнэхээр мөн гэдгийг л хүлээжээ. ОХУ Вашингтоныг албан ёсны тайлбар өгөхийг хүлээж байна. Харин Цагаан ордон цаашид ОХУ-тай хамтран ажиллахын тулд энэхүү шуугианыг намжаахыг хичээж мэдэх юм.