logo
Компьютер хүнийг ууртай болгодог

Компьютер хүнийг ууртай болгодог

2013/05/16
-Сэтгэлзүйчид компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг.

-Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ.

-Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог.

-Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг.

-Энэ нь хуурай нүдний хам шинж өвчин бий болгодог. Үүнээс сэргийлж доорх нүдний дасгалыг хийгээрэй!

-Компьютерийнхээ дэлгэцнээс холдож нүдээ дээш доош хөдөлгөнө, хурдан хурдан цавчина.

-Та энэ дасгалыг хэр их хийнэ, төдий чинээ таны нүд эрүүлжинэ.

-Компьютер дээр ажиллах цагаа зохицуул.

-Уураг тархиндаа бага ч гэсэн амралт өгөхийн тулд цаг бүр 15 минут завсарлах шаардлагатай.

-Сандалд тохой, толгойны түшүүр зайлшгүй байх бөгөөд биендээ тохирсон хэмжээний сандлыг сонгох чухал.

-Мониторын дээд хэсэг нь нүднээс жаахан дээр, харин доод хэсэг нь таны бие рүү жаахан хазайсан байдалтай байх ёстой. Ингэснээр таны нүд ядрах нь багасна.

-Компьютерийн дэргэд кактус цэцэг тавь. Энэ цэцэг нь дэлгэцнээс гарах хорт туяаг саармагжуулна.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш