logo
“Монгол-93” шатахууныг хүлээн авах ёслолын ажиллагаа болно

“Монгол-93” шатахууныг хүлээн авах ёслолын ажиллагаа болно

2013/05/16

“Монгол-93” шатахууныг хүлээн авах ёслолын ажиллагаа зүүн дөрвөн замд байрлах “Петровис” шатахуун түгээх станцад болохоор болжээ. Тус шатахууныг  эхний ээлжинд АИ-92 шатахууны үнээр борлуулах юм байна. Манай улс өөрийн нутаг дэвсгэрээс олборлож байгаа түүхий тосоо  БНХАУ-ын Хөх хотын нефтийн үйлдвэрт боловсруулж, эргүүлэн авч буйд иргэдэд таатай байгаа аж. Замын-Үүд боомтоор дамжуулан сар бүр 10 мянган тонныг авах гэрээ хэлэлцээр хийсэн нь энэ сарын сүүлчээр шатахууны үнэ хямдрахад нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Гэвч яг хэдэн төгрөгөөр хямдрахыг одоогоор шийдээгүй байгаа бөгөөд ярилцаж шийдэх аж. “Монгол-93” шатахуунаар  эхний ээлжинд автобензиний сарын хэрэглээний 40-45 хувийг хангах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Цаашид  дотоодын хэрэгцээгээ “Монгол-93”-аар хангах боломжтой  гэдгийг албаны хүмүүс мэдээлж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш