Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 12.30 цагаас Төрийн ордны Г танхимд сэтгүүлчидтэй уулзахаар болжээ. Тэрээр 30 минутад сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, нээлттэй чөлөөтэй ярилцах гэнэ. Түүнчлэн Ерөнхий сайд өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн энэ цагт долоо хоногийн хугацаанд өрнөсөн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахаар болсон байна.