logo
”Газрын тос-2013” сэдэвт онол практикийн хурал болно

”Газрын тос-2013” сэдэвт онол практикийн хурал болно

2013/05/16

Уул уурхайн яам болон ШУТИС-ийн Геологи газрын тосны сургууль хамтран энэ сарын 24-ний өдөр "Газрын тос-2013” сэдэвт онол практикийн бага хурал хийхээр төлөвлөөд байгаа аж.  Жил бүр уламжлал болгон зохиодог эл хуралд газрын тос, хийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд болон багш оюутнууд оролцох боломжтой юм. Түүнчлэн онол практикийн хуралд хөрш орныхон болон бусад улс орны төлөөлөгчид ч ирэх ажээ. Хурлаар газрын тосны салбарт гарч буй үндэсний хэмжээний шинэчлэл, өөрчлөлт болоод тулгамдсан асуудал, дэлхий нийгмийн жишиг тойрсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш