logo
С.Оюун: Байгаль орчны үнэлгээ хийгээгүй  болохоор урьдчилан дүгнэхэд эрт байна

С.Оюун: Байгаль орчны үнэлгээ хийгээгүй болохоор урьдчилан дүгнэхэд эрт байна

2013/05/16

Тавдугаар цахилгаан станцыг нийслэлийн “Ургах наран” хорооллын урд талын Хөлийн голын хөндийд барихаар болсон. Байгаль орчны үнэлгээ хийчих юм бол барилгын ажлыг эхлүүлнэ гэж Эрчим хүчний сайд бараг сарын өмнө мэдээлж байсан билээ. Өнөөг хүртэл тус яамнаас ТЭЦ-5-д байгаль орчны үнэлгээ хийж өгөөч гэсэн хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт л Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд ирүүлсэн байна. Тиймээс салбарын яам байгаль орчны ерөнхий үнэлгээ хийх ажлаа сая л эхлүүлсэн гэнэ. Байгаль орчны ерөнхий үнэлгээ гарсны дараа нарийвчилсан үнэлгээ г мэргэжлийн байгууллагууд хийх ажээ. Үнэлгээ хийхээс өмнө газраа товлосон болохоор ямар ч дүгнэлт гарсан зүтгүүлээд барина гэсэн үг үү гэсэн сэтгүүлчийн асуултад С.Оюун сайд “Байгаль орчны үнэлгээ хийгээгүй  болохоор урьдчилан дүгнэхэд эрт байна” хэмээн хариуллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш