“Монголын төмөр зам” ТӨХК “Шинэ төмөр зам” төслийн санхүү, хууль, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудыг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан билээ. “Шинэ төмөр зам” төсөлд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад, дотоодын 16 компани оролцсоноос Япон улсын “Ниппон Коэ” ХХК шалгарчээ. Тиймээс “Ниппон Коэ“ ХХК нь энэ сарын 14-ний өдөр Монголын төмөр зам ТӨХК-тай Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байна.“Ниппон Коэ” ХХК нь 1946 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 3000 гаруй төслийг 135 улсад хэрэгжүүлсэн юм байна.