Монголд хүүхдэд зориулсан уран бүтээл туурвидаг газар гэвэл "Хүүхэлдэйн театр"- аас өөр мэргэжлийн газар байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшил, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх сургамжийг өгөхөөр дан хүүхдийн уран бүтээл хийх нэгэн шинэхэн продакшн нээгдлээ. “Шидэт торх” хэмээх продакшн нь тун удахгүй анхны уран бүтээл болох “Шидэт торхны бэлэг” тоглолтоо хүүхдийн баяраар бяцхан найзууддаа зориулан хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатруудад хувирсан чадварлаг залуу жүжигчид болон өхөөрдмөөр хөөрхөн хүүхэлдэйнүүд, үзэсгэлэнт бяцхан сахиусан тэнгэрүүд оролцохоор болсон байна. Түүнчлэн анги хамт олны баяр, хүүхдийн баярын арга хэмжээ, төрсөн өдөр тэмдэглэх баяр дээр хүрэлцэн очиж мэндчилгээ болон энтертаймент үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.