Өнөө өглөө Баянзүрх дүүрэгт байрлалтай Чингис зочид буудлын эсрэг талын 51-р байрны орцонд мөнгөн ус асгарсан дуудлага Онцгой байдлын ерөнхий газар ирсэн тухай бид мэдээлсэн билээ. Сая тус газрын явуулын лабораторийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид шуурхай очиж мөнгөн ус асгарсан газар ажиллаж байна. Одоогийн байдлаар 51-р байрны оршин суугчдыг гадагш дотогш гаргахгүй хөл хориод байгаа ба, мөнгөн ус асгарсан орцыг ариутгаж, бүрэн хоргүйжүүлэлт хийсний дараа хөл хориог цуцлахаар болжээ.